2020 оны 02 сарын 01-ний байдлаар: Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал өвөлжиж байна. Нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 50% дундажаас доош тарга хүчтэй байна. Өвөлжилтийн байдал:Олон жилийн дундажаас -3-12 градусаар хүйтэн өвөл болж байгаа бөгөөд нийт нутгийн 10-15% цасан бүрхүүлтэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 хувьд их, 20 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Отор нүүдэл:Өвөлжилт хүндрэлтэйн улмаас аймгийн хэмжээнд 14 сумын 1048 өрхийн 596,6 мян толгой мал оторлож явна. Үүнээс: Гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 мян толгой мал, – Аймаг дотроо 12 сумын 926 өрхийн 517,8 толгой мал,- Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, – Хилийн зурвас газарт 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжиж байна. Манай аймагт:• Баянхонгор аймгаас 229 өрхийн 79.011 толгой мал,• Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104.778 толгой мал,• Дундговь аймгаас 115 өрхийн 63.204 толгой мал нийт 517 өрхийн 246.993 толгой мал өвөлжиж байна. Малын хорогдолын мэдээ: Аймгийн хэмжээнд 14.651 мал хорогдсон бөгөөд үүнээс тэмээ 588, адуу 737, үхэр 258, хонь 2997, ямаа 10071 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 0,5%-ийг эзэлж байна. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт: • Өвс 1012.8 мян тн /35.240 боодол/• Тэжээл 473.0 мян тн /5.000 шуудай/Өвс тэжээл бүрдүүлэхэд нийт 1.596.0 сая төгрөг зарцуулснаас: Улсын төсвөөс 353.0 сая, Орон нутгийн төсвөөс 1.243.0 сая төгрөг зарцуулаад байна.Дэлгэрэнгүй мэдээллийг 70533878, 70532393 дугаараас авна уу.