Даланзадгад сумын хүн амын хавар, зуны улирлын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор “Нөөцийн мах” хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулахаар бэлтгэсэн. Нөөцийн махыг Цагаан сарын баярыг угтан 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд Гүүд рүүт интертрейдинг ХХК-ын байранд худалдаалж эхэллээ. Үнийн хувьд хонь ямааны махыг кг нь 6000-7000 төгрөгөөр гулуузаар нь худалдаалж байна. Иргэд та бүхэн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйлчлүүлнэ үү.