Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд нэмэгдэл үнэгүйгээр хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотод энэ сарын 14-20 ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулагдсан. Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Эрүүл Монгол хүнс Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 100 гаруй ААН, хоршоо 306 ногоочид 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 800 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 11 дэхь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Өмнөговь аймгаас Булган сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Х.Базарчулуун газар тариалан эрхлэгч 17 иргэн, 1 ААНэгжийг хариуцан оролцож 200 гаруй тонн төмс, хүнсий ногоо зарж борлуулсан бөгөөд “Зохион байгуулалт сайтай сумаар” Булган сум, “Шилдэг Аж ахуйн нэгжээр” Даланзадгад сумын “Говийн өндөр” компани тус тус шалгарлаа.