Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаàны мөрийн хөтөлбөрийн 30 дахь заалт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 77 дугаар заалт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.1.9 дэх хэсгүүдийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” компаний “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар “Оюу хүлэмж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тус төслийн хүрээнд “Нийлэг хальсан хүлэмж”-ийг 50 ширхэгийг дагалдах хэрэгслийн хамт, тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан 15 сумын газар тариалан эрхлэгчдэд 60 хувийн хөнгөлөлттэй үнээр, гурвалсан гэрээ байгуулан олгоод байна.