Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Говийн бүсийн “Аврага тогооч” шалгаруулах ур чадварын тэмцээн, сургалтыг 2016 оны 09 сарын 29-өөс 10 сарын 01 өдөр хүртэл 3 өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.