“Ковид-19” цар тахлын үед төрөөс тог цахилгаан, дулаан, усны төлбөрийг хөнгөлсөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх бодитой шалтгаан бий болоогүй байхад манай аймагт үнийн өсөлт өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. Тиймээс аймгийн #Засаг дарга зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд #зөвлөмж хүргүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, дам худалдаа наймааг хянах, зохиомол хомсдол үүсгэхгүй байх ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулсан. Хууль журмын дагуу арга хэмжээг хэрэгжүүлж байна.Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн байлгаж, үнийн түвшинг тогтвортой байлгахБараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байхБараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх!!!