“Хотол төгс” хэмээх “Хулгана” жилд эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, ажил үйлсээрээ манлайлсан “Улсын аварга малчин өрх”-Өмнөговь аймгийн 7 сумаас тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор:
• Ханбогд сумын иргэн Гэндэнгийн Бооюу
• Цогтцэций сумын иргэн Цэрэндуламын Сүхбаатар
• Мандал-Овоо сумын иргэн Буянхүүгийн Хадбаатар
• Булган сумын иргэн Дашнямын Энхбаатар
• Манлай сумын иргэн Бадамцэрэнгийн Адъяабаатар
• Гурвантэс сумын иргэн Сугирын Гантөмөр
• Ханхонгор сумын иргэн Батчулууны Баярхүү нар Улсын аварга малчин өрхөөр шалгарсан байна.
Аварга малчин өрхүүддээ баяр хүргэж, аз жаргал ерөөе.
Буянт малын хишиг арвин байг