Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумын нутагт малын гоц халдварт “хонины цэцэг, шүлхий” өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Цогт-Овоо, Манлай, Цогт-Цэций сумдад хяналтын 4 постыг гаргаж, мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2017.08.10-ны өдрөөс эхлүүлээд байна.