Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын а/769 дугаар захирамжаар Цогт-Овоо, Манлай сумдад хяналтын 3 постыг гаргаж, мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлээд байна. Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумдын нутагт малын гоц халдварт /хонины цэцэг, шүлхий/ өвчний голомт үүссэн. Хяналтын постуудыг Сайнцагаан суманд-3, Гурвансайхан суманд-9, Өлзийт суманд 15-г ажиллуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна.
Өнөөдрийн хурлаар сумдын Засаг дарга нарыг оролцуулж цагийн үеийн мэдээллийг авч, сумдад халдваргүйтгэлийн бодис нөөцлөх, отроор явж байгаа айл өрх, малчдынхаа судалгааг нарийн гаргах, байнгын холбоотой ажиллах, баяр наадам болон нийтийг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулахгүй байх, өвс тэжээлийн нөөцөө малын халдварт өвчин гарсан, голомттой аймгаас татахгүй байх гэсэн нэлээд олон асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Мал эмнэлгийн баг гаргаж тандалтын шинжилгээ хийлгэхээр болсон бөгөөд нэмж пост байгуулах, халдваргүйтгэлийн ажлыг хийхээр боллоо.
Аймгийн Засаг даргын захирамжаар баяр наадам болон, уулзалт, арга хэмжээг сум орон нутагт зохион байгуулахыг хориглолоо.