Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал, нийт мал сүргийн 50% нь дундаж тарга хүчтэй, 50% дундажаас доош тарга хүчтэй байна.
2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 2 880 772 тоо толгой
– Тэмээ 166 800
– Адуу 110 395
– Үхэр 33 192
– Хонь 682 598
– Ямаа 1 887 787 толгой тооллогдож, өнгөрсөн оноос 119.5 мян толгойгоор буурсан.
Хаваржилтын байдал:
Нутгийн 80% нь хаваржилт нэн хүнд, 20% дунд зэрэг, бэлчээрийн даацаар 10-15% нь бэлчээр хүрэлцээтэй, 20% нь 1-3 дахин хэтэрсэн, 65% нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Нийт нутгийн 10% цасан бүрхүүлтэй, цасан бүрхүүлийн зузаан 0-5 см боловч 2020 оны зун, намар бэлчээрийн гарц муу, 70% гантай байсан тул малын өвс, хоолгүй байна.
Зудын эрсдлийн үнэлгээ
2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 хувьд их, 20 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан. Өмнөговь аймгийн хойд болон баруун талын сумдаар зудын эрсдэл нэн их, зүүн сумдын нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Нэн их эрсдэлтэй сумдад Гурвантэс, Сэврэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Ноён Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Манлай, Их эрсдэлтэй сумдад Ханбогд, Цогтцэций тус тус хамрагдаж байна.
Өнгөрсөн зун, намартаа гантай болон гандуу байсан нутгаар өвс ургамлын ургалт муу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3.-120 С-ээр хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Отор нүүдэл:
Өвөлжилт хүндрэлтэй улмаас аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мян толгой мал оторлож яваагаас гадны аймаг /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 12 сумын 926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд хаваржиж байна.
Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна.
Гадны аймгаас ирсэн отор нүүдлийн бөөгнөрөл нь Гурвантэс суманд 159 өрхийн 58396 мал, Цогтцэций суманд 123 өрхийн 67304 мал, Манлай суманд 66 өрхийн 45822 мал, Ханбогд суманд 48 өрхийн 26004 мал оторлож байна.
Малын хорогдол
Аймгийн хэмжээнд 18146 мал хорогдсон мэдээлэлтэй байна. Тэмээ 710, адуу 831, үхэр 331, хонь 3025, ямаа 13249 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 0,6% эзлэж байна.
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт:
Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор манай аймгийн аюулгүй нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 15 сумын аюулгүйн нөөцөд 1950 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөнөөс аймгийн нөөцийг 100% хангасан. Сумын аюулгүйн нөөц хангалтгүй байсан тул бүрэн бүрдүүлэхэд аймгаас 15 сум тус бүрт 55,0 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн.
Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор 300 тн өвсийг үнэгүй, 250 тн тэжээлийг 50% хямдруулан сумдад хувиарласан.
Засгийн газрын 2020 оны 213 дугаар тогтоолоор цаг хүнд 10 сумын 4017 өрхөд 964,1 тн малын хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлж, 2021 оны 1 сарын 20 өдрөөс эхлэн ирж байна. Дэмжлэгийн тэжээлийг сумдад хүргүүлэн ажиллаж байна.
Бэлчээр усжуулалт:
Аймгийн 6537 малчин өрхийн 2,8 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна. Аймгийн нийт бэлчээрийн 54,7% усжуулагдсан.
Аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд “Бэлчээр усжуулах 2 дугаар аян”-ыг эхлүүлж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2021 онд отрын бүс, хилийн зурвас, нөөц бэлчээр нутагт инженерийн хийцтэй худаг шинээр гаргуулах газрын захиалга, сэргээн засварлуулах, газрын доорхи усны хайгуулын захиалгыг сумдаас авч, аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн.
Тулгамдсан асуудал
– Аймгийн хэмжээнд хаваржилт нэн хүнд, малын хоолгүй, нийт мал сүргийн 50 хувийг нэмэгдэл тэжээлд оруулсан, өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж тааруу, өмнө оноос өвс тэжээлийн үнэ өндөр, малчдын худалдан авах чадвар муу байна.
– 15 сумын 1749 өрхийн 922,8 мян толгой мал отор нүүдлээр яваа, худаг усны хүрэлцээ хангамж тааруу
– Отрын малчдад төрийн зарим үйлчилгээ хүргэх, өвс тэжээлийн тусламж дэмжлэг хүргэхэд хүндрэлтэй байна.