Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хэрэгжих хугацаа УОК-той адил 4 сарын 10-ны 06.00 цагаас 4 сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл
Төрийн байгууллагууд 09-16 цагт ажиллана.
Хүнсний дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газрууд 10-17 цагт ажиллана.
Танхимын хичээл сургалтыг хязгаарлана.
Аймгийн төвөөс сум хооронд хүнс тээвэр хийх бол Хүнс хөдөө аж ахуйн газраас зөвшөөрөл авна.
18:00 цагаас хойш аймаг, сум доторх хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллана. Тус хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлнэ. Ариутгал халдваргүйтгэлийг хийнэ.
Жич: Эмийн сан хуваарийн дагуу хэвийн ажиллана.