Өмнөговь аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 1749 малчин өрхийн 1.0 сая гаруй мал отор нүүдлээр явж байна.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос Өмнөговьчуудад тэр дундаа малчин өрхүүдэд 150 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлснийг өнөөдөр хүлээн авлаа.
Энэхүү дэмжлэгийг хаваржилт хүнд байгаа 15 сумын малчдад хүргэх юм.