Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулах зорилгоор өрх бүр 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах арга хэмжээг бүх нийтээр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/186 тоот захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар нь “Үхрийн нүд”-ний 90 суулгацийг тариаллаа.