“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Оюу хүлэмж-2021” төсөлд хамрагдсан иргэд /тариалан эрхлэгчид/ хүлэмж болон дагалдах хэрэгслээ хүлээн авлаа.
“Оюу хүлэмж” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 15 сумын 300 орчим газар тариалан эрхлэгчдийг хамруулан аймгийн хүлэмжийн тариалах талбай болон хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлсээр байна.