Өмнөговь аймгийн хэмжээнд 103 хоршоо бүртгэлтэй байгаагаас түүхий эд бэлтгэн нийлүүлэх, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал гэсэн чиглэлээр 58 хоршоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт хоршоод, үйлдвэрлэлийг дэмжих заалтуудыг тусгасан. Тус зорилтын хүрээнд “Малчдын хоршоог чадавхижуулах, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг сургах” сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтад 15 сумын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого баримт бичиг, хоршоог хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл, сонгон шалгаруулалт, эргэн төлөлт, монгол ногоо төслөөс газар тариалангийн хоршоодыг дэмжих зорилтын хүрээнд хийж буй ажлууд, хоршоодын сайн туршлагыг хэлэлцэнэ.