Өмнөговь аймгийн хэмжээнд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 2,5 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 12,7 хувь буурсан. Тэмээ 160410, адуу 101869, үхэр 31280, хонь 626025, ямаа 1592545 болж 5 төрөл дээрээ буурсан.
2021 онд 250,4 мян толгой төл бойжуулж, 129,7 мян толгой мал зүй бусаар хорогдож, 152,8 мн толгой малыг хүнсэнд, 408,5 мян толгой малыг зах зээлд борлуулсан байна.
ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ:
Мал аж ахуйн салбарын бэлчээрийн хүрэлцээ хангамж 80%, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ хангамж 60,6%, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 96,3%, худаг уст цэгийн хүрэлцээ хангамж 82,5%, усаар хангагдсан өрх 81,9%, малын хашаа хорооны хангамж 91,3%, малчин өрхийн бэлтгэл 88,8% болж, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүнгээр 84,6% ханган биелүүлсэн байна.
БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТ:
Аймгийн 6665 малчин өрхийн 2,5 сая гаруй толгой мал 5186 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. 2021 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт бэлчээрийн 58% усжуулагдсан.