“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 397 иргэн, аж ахуй нэгжийн 205.3 га тариалангийн талбайн хөрсний дээж авч шинжилгээг хийлгэлээ. Хөрсний шинжилгээний дагуу гаргасан гарын авлага, зөвлөмжийг олголоо.
Мөн Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг бордох, ургамал хамгааллын сургалтыг зохион байгуулж, 13 сумын 108 газар тариалан эрхлэгчид хамрагдлаа.