Маргааш өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Булган, Мандал-овоо, Цогт-овоо, Цогтцэций, Манлай, Хүрмэн, Баяндалай, Номгон сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Булган, Мандал-овоо, Цогт-овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Даланзадгад сумдын нутгаар шороон шуурга шуурна.
2022 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.