Төсөл сонгон шалгаруулалтын нэр, дугаар: “Беларусь 320.4” маркийн трактор болон ургамал хамгааллын бодис цацагч, сийрүүлэгч манагчаар орон нутгийн газар тариалан эрхлэгчдэд техник дундын үйлчилгээ үзүүлэх, ӨМАХХААГ/2022/02
Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий төсөлд оролцогчоос төсөл сонгон шалгаруулалтад битүүмжилсэн төсөл ирүүлэхийг урьж байна.
Төсөл шалгаруулалтын зорилго: Өмнөговь аймгийн газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэж агротехнологийн хугацаанд нь шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зорилготой.
Сонирхсон этгээд албан бичгээр хүсэлт гарган, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй Төрийн сан банк дахь Хүнс, хөдөө аж ахуйн газрын 100110019402 тоот дансанд 30,000 (гучин мянга) төгрөгийг төлж, төсөл төслийн баримт бичгийг авах боломжтой.
Төслийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1000 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба төслийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1100 минутад нээнэ.
Сонирхсон этгээд төслийн баримт бичигтэй холбоотой хүсэлт, тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар ирүүлж болно.
Захиалагчийн хаяг:
Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг
Аргалантын 1 тоот, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Өрөө 4 тоот, umnugobi_hhaajdug@yahoo.com
Утас 70532180