Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг зээлийг арилжааны Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкуудаар олгож эхлээд байна.