“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажлыг эхлүүлсэн.
Зээлд хамрагдах хүсэлт бүхий аж ахуйн нэгжүүд төслөө аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт цаасаар ирүүлнэ. Төсөл хүлээн авах хугацаа 6-р сарын 07-ны өдрийн 18:00 цагт дуусна.