Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах дэд хороонд ажиллахыг урьж байна.
👉 Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна.
👉 Үүнд:
• Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
• сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
• Сантай бизнесийн холбоогүй
• зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
• шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
👉 Бүрдүүлэх материал:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
• Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
• Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
👉 Хүлээн авах хугацаа, байршил:
Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.
👉 Дэлгэрэнгүй мэдээллийг:
– Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Өмнөговь Хүнс хөдөө аж ахуйн газар
– “70532180” дугаарын утас,