“Говь фестиваль-2022” нэгдсэн арга хэмжээг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлах, орон нутагт тус хөдөлгөөнийг өрнүүлэх, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулж сурталчлах малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Хөдөө аж ахуйн, болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг 7 номинациар шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа
• Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн Хурга брэндийн бүтээгдэхүүнээр иргэн Б.Сугир
• Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн-шинэ сортын хүнсний ногоо тариалалтаар ДАланзадгад сумын иргэн А.Оюунтуяа
• Шилдэг Эко бүтээгдэхүүн-Артизан талх үйлдвэрлэлээр Гурвантэс сумын иргэн Н.Баярмаа
• Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн-Уран хатгамлын бүтээгдэхүүнээр Уламжлалт гар урчуудын холбооны гишүүн Б.Нарантуяа
• Импортыг орлох бүтээгдэхүүн-Тост брэндийн оёмол бүтээгдэхүүнээр Тост Ур ХХК
• Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч- Говийн амт цагаан идээний бэлгийн багц бүтээгдэхүүнээр Удмын туршлага ХХК-ийн Ц.Гэрэлмаа
• Хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар Ханхонгор сум тус тус шалгарлаа.
Үүнээс гадна өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжиж
Орон нутгийн шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр: 1. Ө.Энхсаруул-Арьс боловсруулалт 2. Х.Цэрэнпагам П.Түмэнжаргал-Эсгий, арьс ширэн урлал, 3. О.Сугир-Эрдэнэ -Малын тэжээл үйлдвэрлэл 4. Д.Наран -Хүнсний ногоо тариалалт, хувцас оёдол 5. И.Уранчимэг -Үндэсний хувцас урлал 6. Ц.Тогосмаа -Чулуун гоёл зүүсгэл 7. Д.Түмэнцэцэг -гар урлалын бүтээгдэхүүн 8. Ц.Цэцэгмаа-Хувцас урлал Нарт өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэмжлэгийг олголоо “Говь фестиваль-2022” арга хэмжээнд оролцсон нийт өрхийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэд та бүхний цаашдын ажил хөдөлмөр өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.