Малчдын залгамж халаа болох Удам залгасан залуу малчдыг төлөөлж 15 сумын 60 залуу малчид оролцож Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-аас сургалт мэдээлэл хийж малчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонсох арга хэмжээг зохион байгуулж, 15 сумын 30 удам залгасан залуу малчин өрхөд таван ханатай өргөө цагаан гэрийг Аймгийн удирдлагууд гардуулан өгсөн.