Post navigation НЭГ_ХОРШОО_НЭГ_СУМ ЖДҮХС-ААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ТУРШ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023.02.09-ний өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч эхэллээ. Төслийн материалыг зөвхөн 🌐 https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ: ℹ️ Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт ℹ️ Зээлийн хугацаа: 5️⃣ хүртэл жил ℹ️ Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1️⃣2️⃣ хүртэл сар ℹ️ Зээлийн хүү: 3️⃣ хувь (жилийн) Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.