Загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх, хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хэрэгцээг хангах, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “НЭГ ХОРШОО-НЭГ СУМ” зөвлөгөөнийг Ханбогд суманд хийлээ. Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, түүхий эдийг газар дээр хэрхэн бэлтгэх, өндөр үнээр нийлүүлэх боломж, цаашдын чиг хандлага сэдвүүдээр илтгэл тавьж, хоршоод тэргүүн туршлагаа хуваалцлаа.
Зохион байгуулагч:
ХХААХҮЯам, Жижиг дунд үйлдвэрийн газар
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Хүнс, хөдөө аж ахуйн газар
Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар