Төрөөс малчид, мал аж ахуйн үйлдвэрийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн тэргүүн туршлагыг солилцох,тэдний нийгмийн хамгаалал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санал санаачилгыг орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилгоор “Малчдын зөвлөгөөн-2017”-г зохион байгуулна. 15 сумын төлөөллийг адил тэгш хамруулна.