Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 тогтоолоор батлагдсан “Аюулгүй-Амар тайван Өмнөговь” дэд хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг “Авлигагүй-Өмнөговь” долоо хоногийн аяныг зарлаж нэгдсэн арга хэмжээг зохион зохион байгуулан ажиллаж байна. Тус аяны хүрээн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь “Авлигагүй Хамт олон” сэдэвт зургийг олон нийтийн сүлжээгээр сурталчлан, Байгууллагын албан хаагч нарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн сургалт, АХА тэмцээн, 125 иргэдэд 2 төрлийн гарын авлагыг тараан өгч ажиллаа.