Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ЗД-ын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагуудын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав.
Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр аймгийн удирдлагууд 2018 онд анхаарах асуудлыг онцлов. Байгууллага тус бүр БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ санаачлан хийх, төрийн албан хаагчид харилцаа хандлага ёс зүйгээ сайжруулах, тайлан мэдээгээ цаг тухайд нь ирүүлэх, төрийн ажил үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг тухайд нь иргэд олон нийтэд мэдээллэх, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг сайжруулж шат шатандаа хариуцлагатай байхыг анхаарууллаа.
2018 оныг их бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хүн бүр хариуцлагатай байхыг дахин сануулж БОЭТ-д 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, нэмж 32 орон тоог 4 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллуулахаар болсон байна.