Өмнөговь аймгийн Манлай суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомт илэрсэн. Аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагууд шүлхий өвчний голомтод шуурхай ажиллаж байна. Өнөөдрөөс халдваргүйжүүлэх вакциныг 122900 тоо толгой мал сүрэгт хийж эхэллээ. Урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх ажлыг шат дараатай шуурхай авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хил залгаа Цогтцэций, Цогт-Овоо сумдад шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.