Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэр аймгийн удирдлагууд аймгийн ОБГ болон ХХААГ-т шаардлагатай шийдвэл зохих асуудлыг танилцуулсан бөгөөд өнөөдөр ХХААГ-т ДУК маркийн ариутгалын автомашиныг гардуулан өглөө. Ариутгалын автомашинтай болсноор малыг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.