“Ингэний айрагны баяр” уламжлалт арга хэмжээг 14 дэх жилдээ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулав.
ХАМГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦСОН СУМ
Баян-Овоо сум шалгарсан ба гар урлал, цагаан идээ, талх, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнээр 8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
ХАМГИЙН САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦСОН НЭГЖ
Мандал-Овоо сумын Баянхошуу баг шалгарсан бөгөөд 2,2 тонн айраг, бусад цагаан идээ 400 кг-г борлуулж нийт 15 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
ХАМГИЙН ОЛОН НЭР ТӨРЛИЙН ИХ БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦСОН НЭГЖ
Баяндалай сумын Баян багийн малчин Ч.Отгончимэг тодорсон ба 14 дэх жилдээ бүх төрлийн цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнтэй оролцож 1,2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
ӨНДӨР ЧАНАРТАЙ, ӨРТӨГ БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ
Цогт-Овоо сумын Найз багийн малчин С.Одонцэцэг шалгарсан ба “Ингэний айрагны баяр”-т ингэний бүх төрлийн цагаан идээгээр оролцдог байна.
ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
Ханхонгор сумын Мандах багийн малчин Б.Өнөржаргал шалгарчээ. 2013 оноос Ингэний айрагны баярт оролцож, энэ жил 1,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
ШИЛДЭГ ТЭМЭЭНИЙ НООСОН ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН
Даланзадгад сумын “Жаргал баян” оёдлын цехийн оёдолчин Л.Буян-Арвижих шалгарсан ба тус арга хэмжээнд 10 дахь жилдээ оролцож байна. Энэ жил 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр 500 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийжээ.
ШИЛДЭГ ЦАГААН ИДЭЭ
Баян-Овоо сумын Хар заг багийн малчин Д.Цогзолмаа шалгарчээ. 12 дахь жилдээ, 6 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.
ШИЛДЭГ САВ, БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ч.Сувдаа шалгарчээ. Энэ жил 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцжээ.
УЛАМЖЛАЛТ БАЯРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРИЙН БООВНЫ ЦЕХ
Даланзадгад сумын “Ижил гурван сайхан” ХХК шалгарсан ба 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 15 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба 8 ажилтантай. Энэ жил Ингэний айрагны баярт 8 төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.