мнөговь аймгийн Онцгой комисс хуралдлаа. Манай аймгийн Манлай, Цогтцэций сумдад малын гоц халдварт шүлхий өвчний голомт илрээд байна. Одоогоор 430 малыг устгаж, 122900 малыг вакцинжуулах ажил хийгдэж байна. Энэхүү вакцин нь монгол улсын хэмжээнд дутагдалтай байгаа ба манай аймгийн вакцинд хамрагдвал зохих малын дөнгөж 1/3-г вакцинжуулж байгаа юм. Голомтод холбогдох байгууллагын шуурхай багууд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр онцгой комиссын хурлаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.
1. Вакциныг нэмж захиалах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахаар болов
2. Шүлхий өвчнийг цааш тархаахгүй байх, голомтод ажиллахад шаардлагатай санхүүг шийдэв.
3. Шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа учир морь тэмээний уралдааныг 5 сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байхаар аймгийн Засаг даргын Захирамж гаргахаар болов.
4. Шүлхий өвчний голомттой хил залгаа сумдын удирдлагуудад хорио цээр тогтоож хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.