“Салбарын бүтээмж, хариуцлагыг өндөржүүлэх жил-2018” уриан дор хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулж байна.

Таван хошуу мал таван төрлөөрөө өсөж, 2017 оны жилийн эцэст 2,6 сая тоо толгой мал сүрэг тоолуулсны зэрэгцээ 15 сумаас тус бүр нэг тэргүүний малчныг БНСУ-д туршлага судлах арга хэмжээнд оролцуулсан. Мөн 2017 онд манай аймгаас Улсын аварга малчин-6, Алтан төлийн эзэн-4 тодорсон нь малчин олны хөдөлмөр зүтгэлийн үр шим байлаа.

Аймаг орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт анхаарч 1,9 тэрбум төгрөгийн 16 төрлийн ажил үйлчилгээг хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал: Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийсэн байна. 2018 онд 6,1 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.