“Бүтээн байгуулалтын жил-2018” нээлтийн өдөр төрийн байгууллагуудыг Батмөнх даян хааны талбай болон Нутгийн удирдлагын ордонд төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж үйлчиллээ.
“Бид хамтдаа” бүтээн байгуулалтын жилийн нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн газраас оролцож, Мал аж ахуйн хэлтэс, мал эмнэлгийн хэлтэс, үйлдвэрлэл үйчилгээний хэлтсүүдийн танилцуулга мэдээлэл, мэргэжлийн заавар зөвлөмж, гарын авлагаар иргэддэд үйлчилж ажиллав.
Манай газраас дараахь үйлчилгээнүүдийг үзүүлж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, тайлбарлав. Газрын дарга хүнс, хөдөө аж ахуйн талаар баримталж байгаа бодлого, чиглэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнүүд, цаашид зорилтын талаар телевизийн ярилцлага өгсөн.
ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ
- Мал аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн Ц.Гантулга, Ш.Мөнхчулуун, Б.Дорждэрэм
- Мал эмнэлгийн чиглэлээр малын их эмч Г.Мөнхчулуун, П.Одбаяр, Д.Буянбаатар, Г.Эрдэнэчимэг, П. Алтанзул, Ж.Анхбаяр, Ц. Ган-эрдэнэ
- Үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн Ш.Бат-Эрдэнэ, Ё.Цэндмаа, О.Мөнгөнчимэг, Э.Танхил-Од нар өгч байна.
НОМНУУД – 27 төрөл 120 ш
- Малчдын гарын авлага товхимол – 50 ш
- Мал аж ахуй /малчид, мал аж ахуйн салбарт ажиллагсдад нэн шаардлагатай мэдээ мэдээлэл бүхий товхимол цувралаар/- 10ш
- Мал сүргээ гамшгаас хамгаалах арга – 5 ш
- Малын генетик нөөцийн талаархи эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, хууль эрх зүйн гарын авлага – 2 ш
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарын 2017 оны танилцуулга – 1 ш
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын иж бүрэн тооллогын материал эмхэтгэл – 1ш
- Бэлчээрийн менежментийн туршлага, цаашдын зорилт гарын авлага, технологийн зөвлөмж – 9 ш
- Эрүүл бэлчээр-эрүүл хүнс-эрүүл монгол хүн гарын авлага -4 ш
- Экологийн бүс нутгийн үнэлгээний тайлан 2 ш
- Монгол малчин сэтгүүл -1 ш
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний танилцуулга ном -2 ш
- Зудыг давсан зузаан сургамж зөвлөмж ном -5 ш
- Газрын доорхи усны менежмент гарын авлага ном 2 ш
- Улсын сайн малчин тэргүүний малчдын туршлага ном 1 ш
- Бэлчээр ашиглалтын гэрээ – мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах арга зам- 1ш
- Малчдын гарын авлага зөвлөмж ном 2 ш
- Монгол төмс сэтгүүл 1 ш
- Тэжээлийн ургамал тариалах агротехнологи – 3 ш
- Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх -2 ш
- Хөдөө аж ахуйн экстейншиний гарын авлага – 1 ш
- Бордоо түүнийг хэрэглэх -3 ш
- Газар тариаланд бордооны хэрэглээ шаардлага 1ш
- Хүнсний ногоо тариалах -1ш
- Таримал ургамлын хамгаалал -1ш
- Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдэд зориулсан гарын авлага – 5 ш
- Эрүүл хүнс – 2 ш
- Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлцгээе. – 5 ш
ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖҮҮД – 18 төрөл 450 ш
- Махны хонь өсгөх технологи – 20 ш
- Уламжлалт мал аж ахуй – бэлчээрийн менежмент чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулга 30 ш
- Төрөл бүрийн гар тэжээл бэлтгэх аргачлал зөвлөмж -100 ш
- Малд тарга хүч авахуулах зөвлөмж -10 ш
- Бог малын хээлтүүлэг болон сүргийн чанар сайжруулахад анхаарах асуудлууд- 10 ш
- Гар худаг гаргах технологи зөвлөмж – 20 ш
- Дэрст бэлчээр хаших хамгаалах зөвлөмж – 20 ш
- Малын тэжээлийн ургамал тариалх зөвлөмж -20 ш
- Бэлчээрийг ашиглах уламжлалт болон дэвшилтэт арга -20 ш
- Гар худаг шинээр гаргах зөвлөмж 20 ш
- Шүлхий өвчин – 20 ш
- Цэцэг өвчин – 20 ш
- Боом өвчин – 20 ш
- Бруцеллёз – 50 ш
- Галзуу өвчин – 20 ш
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн батлан даалт – 30 ш
- Бизнесийн зөвлөх үйлчилгээ -10 ш
- Зээлийн батлан даалтын сан 10 ш
ЗУРАГТ ТАНИЛЦУУЛГА – 2 төрөл 20 ш
- Хүнсний аюулгүй савны зурагт танилцуулга – 5 ш
- Органик хүнсний тухай хуулийн танилцуулга – 15 ш
МАЛЫН ЭМ БЭЛДМЭЛҮҮД
- Малын төрөл бүрийн эм бэлдмэлүүд – 36 төрөл
- Малын шинэ эмийн танилцуулгууд /эмтэйгээ/ – 2 төрөл
- Ивомек /2 төрөл/ 25 ш
- Витаминууд – 15 ш
- Албедизол – 13 ш
- Тилозин – 8 ш
- Алламицин – 12 ш
- Нороцилин – 10 ш
- Биовит – 5 ш
- Ивермектиний туулга – 3 ш
- Экотраз – 4 ш
- Креолин – 15 ш
МАЛ ЭМНЭЛГИЙН БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ – 7 төрөл
- Автомат тариур – 2 төрөл
- Автомакс – 1 ш
- Мананцаржуулагч- 1 ш
- Задлангийн багаж – 1 ш
- Мэс заслын багаж – 1 ш
- Шүршигч мотопомт – 1 ш
- Шавьж устгагч – 1 ш
- Зөөврийн хөргүүр – 1 ш тус тус танилцуулан тайлбарлав.
Дүгнэлт : Манай байгууллагын үйлчилгээгээр 130 гаруй хүн үйлчлүүлж, 70 гаруй хүн асуудлаа шийдвэрлүүлж ажиллав. Иргэдийн тавьсан зарим санал хүсэлтийг цаашдын ажилд баримтлан, шийдвэрлэж ажиллахаар болов.