“Бүтээн байгуулалт-2018” жилийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар нь байгууллагынхаа сургалтын танхимын дотор болон дээврийн засал хийж борооны ус гоождог байсныг засварлаж, тохижуулав. Тохижилтийн ажлыг “Аз билэгтэй” ХХК-тай гэрээ байгуулан 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн 21 хоногын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Сургалтын танхимд засвар хийснээр 25 хүртэл оролцогчтой сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулах боломжтой боллоо.