Говь нутагт сарлаг үржүүлэх уламжлалыг хадгалан үлдэх, сарлаг сүргийн тоо толгойг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ урамшуулан дэмжих зорилгоор 2012 оноос сайхан сарлаг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 5 сарын 26-ны Бямба гаригт САЙХАНЫ САРЛАГ арга хэмжээг Говь гурван сайхан уулын Ёлын аманд зохион байгуулах тул сарлаг үржүүлэгчид малчид иргэд, сарлаг бүхий сумдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэ үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.
1. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
2. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
3. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн /
4. Сарлагийн хөөвөр самнах
5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
6. Сарлагийн уралдаан
7. “Сайханы сарлаг-2018” сарлагийн баярт сарлаг сүргээ авч ирсэн сарлагчдад мөнгөн уламшуулал олгох
8. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан