Эдийн засгийн томоохон хөшүүрэг болдог мал сүргээ эрүүлжүүлж, ашиг шимийг нь сайжруулах зорилгоор Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн хувьд ч мал сүргээ эрүүлжүүлэх, ашиг шимийг нь сайжруулах, малчид иргэдээ дэмжин хамтарч ажиллахад анхаарч байгаа бөгөөд тус 2 хуулийг сурталчлан хэрэгжүүлэх зорилгоор аймагтаа бүсчилсэн сургалтыг хийж байна. Зүүн, баруун, төвийн бүсэд хуваарилан сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр төвийн бүсийн сургалт аймгийн төв Даланзадгадад эхэллээ. ХХААХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс Мал эмнэлгийн үйлчилгээг төлөвлөх, эрчимжүүлэх, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрхэн сайн хэрэгжүүлэх тал дээр 15 сумын удирдлага, холбогдох албаны хүмүүс хэлэлцэж байна.