Аймгийн хэмжээний газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, Атрын 3 дахь аяныг үргэлжлүүлэн, хөрсний үржил шимийг сайжруулах замаар нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хамгаалалттай хөрсний аж ахуйг дэмжин хөгжүүлэх зорилт тавин 2 жил тутамд тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, тэдний санал хүсэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
2018 онд төмс 71,1 га-д, хүнсний ногоо 145,4 га-д, тэжээлийн ургамал 38,31 га-д, жимс, жимсгэнэ 24,67 га-д тариалсан нь өнгөрсөн онтой харьцуулбал тариалалт хийсэн талбайн хэмжээ 67 га-гаар буюу 37 %-р өссөн байна. Энэ нь хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, орон нутгийнхаа хүн ардын хүнсний ногооны хэрэгцээний 50 ба түүнээс дээш хувийг нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах боломжтой юм.
2017 онд орон нутгийн төсвөөс 569 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг газар тариалангийн салбарт зарцуулан ХААИС, БНСУ-тай хамтран “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 199,57 сая төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад суманд “Хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах ажлыг эхлүүлж 300 м2 хэмжээтэй 5 ширхэг зуны хүлэмж, орон нутгийн төсвийн 360,0 сая төгрөгөөр 1200м2 бүхий 2 ширхэг өвлийн хүлэмжийг барьж хүлэмжийн талбайг 0,27 га талбайгаар нэмэгдүүлсэн бол 2018 онд шинээр 10 хүлэмжийг нэмж байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, бүх төрлийн ногоог хадгалах нөөц боломжийг бүрдүүлэх, механикжсан зоорь барих зэрэг ажлууд хийж хэрэгжүүлэхээр орон нутгийн төсвөөс 916 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.