Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор манай аймагт Хангайн бүсийн буюу Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмөнговь аймгийн ХХАА-н салбарынхны зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөнд: Салбар яамны удирдлагууд, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар оролцож төрөөс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтээр мэдээлэл хийж, ажлын хариуцлагыг сайжруулж, сайн туршлагаас хуваалцаж, орон нутагтаа нутагшуулж ажиллахыг хүслээ. Мөн наадмын дараа намар гэдэгчлэн салбарын ажил ид өрнөж, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажил буй энэ үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог байна.