Өнгөрсөн жилээс эхлэн Ногоон хэрэм төслийн ойн зурваст байгуулсан өвөл, зуны хүлэмжид 4 сарын 20-ноос эхлэн тариалсан 7 сортын жимс хүнсний ногооны ургац арвин байна.
Тус талбайн ургац, үр үрсэлгээний үйл ажиллагаатай ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагууд очиж танилцлаа.
Хүлэмжид: гүзээлзгэнэ, тарвас, амтат гуа, огурцы, помидор, хулуу зэрэг жимс, жимсгэнэ тариалж байгаа бол гадаа талбайд үр үрсэлгээний тариалалт хийгдэж автомат усалгаатай, үржил шимт хөрсийг шинжлэх ухааны үндэслэлээр боловсруулан тариалалт хэвийн явагдаж байна.
Говийн хөрсөнд бүх төрлийн жимс, хүнсний ногоог жилийн 4 улиралд тариалж буй үйл ажллагааг салбарын яамныхан онцолж бодлогоор дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ.