Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Номгон, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумдад нийт 19 инженерийн хийцтэй худгийг Эрхэм сүлд Монгол ХХК гарган хүлээлгэн өглөө. Бэлчээрт 19 инженерийн хийцтэй худаг шинээр гарч, 28,5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 90 малчин өрхийн 68,5 мян толгой мал найдвартай усаар хангагдлаа.