2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Малчид, иргэд, ногоочид, үйлдвэрлэгчид рүү хандсан ажлуудыг хийж хэрэгжүүлж буйн нэг нь аймгийн мал зүйчдийн зөвлөгөөн байлаа. Уг зөвлөгөөний үеэр мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, говийн бүсэд үржүүлэгдэж байгаа ямааны аж ахуй, тэмээний аж ахуйн талаар хэлэлцлээ.