Монгол улсын хөгжлийн түүхэн үед улсын эдийн засаг болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар 1940-1960 онуудын Үндсэн хуулийн зорилт, заалтуудыг хэрэгжүүлэх арга нь ХАА-г дэмжих, улмаар хамтын хөдөлмөрийн хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх явдал байсан.
1959 он буюу одоогоос 60 жилийн түүхэнд Монгол улс хөдөө аж ахуйн салбараар дамжуулан хөгжих гол суурь тавигдаж эдүгээ 60 жилийн ой энэ жил тохиож буй нь энэ юм.
Өнөөдөр аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан НЭГДЭЛЧДИЙН 60 ЖИЛИЙН ОЙ-г тохиолдуулан тухайн үед ажиллаж байсан нэгдлийн дарга нар, албан хаагчид, нэгдэлчид, хоршоологчид, аймаг, сумын удирдлагуудыг хамруулсан зөвлөгөөнийг зохион байгуулж өнөөгийн түвшинд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон тухайн цаг үед хийж хэрэгжүүлсэн тэргүүн туршлагаас хуваалцаж, тэднийхээ санал бодлыг сонсож байна.