Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жилийн хүрээнд тус сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ӨСӨХ ЗООС” ХХК дөрвөн улирлын хүлэмжийг барьж 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан байна. Ингэснээр иргэд жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо тариалж, хүнсэндээ хэрэглэх бүрэн боломж бүрдэж байна. Тус байгууламжийн нээлтийн үеэр анхныхаа ургацын дээжийг хураан авчээ.