Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил” болгон зарлаж тус салбарт олон ажлуудыг санаачлан ажиллаж байгаа. Үүний хүрээнд Гурвантэс сумын Засаг даргын Тамгын гзар, Хөдөө аж ахуйн тасгаас санаачлан “Баялаг бүтээгч Гурвантэсчүүд” 2 дахь удаагийн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулж бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нутгийн баялаг бүтээгчид оролцлоо.