Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Сүүлийн 10 жилд ургацын хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байна. Мөн хүлэмжийн тариалалт эрчимтэй хөгжиж байгааг онцоллоо. Тодруулбал 2011 онд аймгийн хэмжээнд 69 хүлэмжинд тариалалт хийж байсан бол өнөөдөр 315 буюу 5 дахин нэмэгдүүлсэн хүлэмжинд тариалалт хийж байна.