2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтий жил” болгож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо 200 тонн багтаамж бүхий хүнсний ногооны механикжсан зоорийг байгуулж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.
Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог 4 улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой болно. Мөн тариаланчид өвөл хавартаа ургац ногоогоо баталгаатай газар хадгалж зарж борлуулах сайхан боломж бүрдэж байгаа юм.