Аймгийн хэмжээнд 6108 малчин өрх өвөлжилтийн бэлтгэлээ хангаад 3,0 сая толгой мал өнөтэй сайхан өвөлжиж байна. Нийт мал сүрэг дундаж тарга хүчтэй.
Одоогоор өвөлжилт хэвийн, Говь гурван сайхан уулаа дагаж болон Баяндалай, Булган, Сэврэй, Хүрмэн, Цогт-Овоо сумын нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, бусад сумдаар цасгүй, бэлчээрийн 40% нь өвстэй, 20% нь дунд зэрэг, 40% нь тааруу, баруун бүсийн 4 сумаар өвөлжилт боломжийн, зүүн болон төвийн бүсийн сумдаар өвөлжилт тааруу, хавартаа хүндрэх төлөвтэй байна.
2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 3 000 303 толгой мал тооллуулж өмнөх оноос 401,8 мян толгойгоор өссөн. Төрлөөр нь тэмээ 157 863, адуу 109526, үхэр 31 653, хонь 718 216, ямаа 1 983 045 толгойд хүрсэн.
Засгийн газрын 2019 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2019 оны 05 тоот албан даалгавар, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг 23 заалтаар гаргаж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,8%тай ханган биелүүлсэн.
Отор нүүдэл: Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 61,2% буюу 10137,2 мян га бэлчээрийн газартайгаас өвөл-хаврын бэлчээр 4125,6 мян га, зун-намрын бэлчээр 6011,6 мян га байна. 9 сумын нутгийг хамарсан сум дундын отрын бүс 3 030,0 мян га бэлчээртэй.
Отор нүүдлийн мэдээгээр өөрийн аймгийн 20 өрхийн 12,8 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт отроор явж байна. Аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал бусад сумдад оторлож явна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжиж, хаваржина.
Дундговь, Өвөрхангай аймгаас хил залгаа сумдын 93 өрхийн 78,2 мянган толгой мал отор нүүдлээр орж ирсэн. Дундговь аймгаас 65 өрхийн 49024 толгой мал Баян-Овоо суманд 4, Мандал-Овоо суманд 3, Манлай суманд 9, Цогтцэций суманд 33, Булган суманд 3, Хүрмэн суманд 11, Баяндалай суманд 1, Цогт-Овоо суманд 1 өрх орж ирсэн бол,
Өвөрхангай аймгаас 28 өрхийн 29181 толгой мал Гурвантэс суманд 4, Мандал-Овоо суманд 16, Булган суманд 5, Ноён суманд 2, Сэврэй суманд 1 өрх орж ирсэн өвөлжиж байна.
№ | Хаана оторлох | Сумын тоо | Өрхийн тоо | Малын тоо /мян толгой/ |
1 | Аймаг дотроо | 5 | 209 | 70,9 |
2 | Гадны аймагт | 6 | 20 | 12.8 |
3 | Хилийн зурвасд | 8 | 173 | 62,8 |
4 | Тусгай хамгаалалттай газар нутагт | 8 | 616 | 260,8 |
Гадны аймагт оторлож байгаа өрх, малын тоо
Сумын нэр | Өрхийн тоо | Малын тоо | Отроор өвөлжих | |
Ханбогд | 13 | 8177 | Дорноговь | Хатанбулаг |
Ханхонгор | 2 | 460 | Дундговь | Сайхан-Овоо |
Хүрмэн | 1 | 903 | Өвөрхангай | Богд |
Цогт-Овоо | 3 | 2800 | Дундговь | Дэлгэрхангай |
Даланзадгад | 1 | 461 | Дундговь | Өлзийт |
Нийт | 20 | 12801 |
УЦУОШХүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолсноор нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан. Сумдын дүнгээр авч үзвэл бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Ханбогдын Гавилууд, Баян-Овоо сумын Налих, Мандал-Овоо сумын Өтгөн багийн нутагт бэлчээр, Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан Цогт-Овоо сумын нийт нутаг, Баян-Овоо сумын Могой баг, Ханбогд сумын Баян баг, Цогтцэций сумын Сийрст, Номгон сумын Богт Эмгэн булаг баг, бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн Сэврэй сумын Сэврэй, Хоолт, Бүйлсэн, Баяндалай сумын Төхөм, Баян, Булган сумын Дэн, Ханхонгор сумын Мандах, Хүрмэн сумын Тулга, Номгон сумын Хармагтай, Цогтцэций сумын Цагаан-Овоо, Баян-Овоо сумын Хар заг, Ханбогд сумын Жавхлант, Номгон, Манлай сумын Далай, Жаргалант, Өгөөмөр багийн нутаг байна.
Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоолол гарч, Засгийн газрын 285 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 150,0 тн өвс, 60,0 тн тэжээл бэлтгэхээс 100 тн өвс, 90 тн тэжээл, сумын нөөцөд /нэг сум 40,0 тн өвс, 30,0 тн тэжээл/ нийт 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс 496 тн өвс, 255 тн тэжээл, малчид иргэдийн оролцоотойгоор 10159 тн өвс, 3752 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг 5589,7 тн өвс, 1685 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэж нийт 73.6% хангасан. Аймаг, сумын аюулгүйн нөөц задарсан боловч худалдан авалт бага байна.
Хивгэн тэжээл 12,000-14,000 төгрөг, хорголжин тэжээл 27,000 төгрөг, нэг боодол өвс 8500-10000 төгрөгний ханштай байна.
Өвс тэжээл бэлтгэл:
Малчдын бэлтгэл | Сумын аюулгүй нөөц | Аймгийн аюулгүй нөөц | |||||
Өвс | Гар тэжээл | Хужир шүү | Өвс | Тэжээл | Өвс | Тэжээл | |
Бэлтгэх | 10159 | 3752 | 7504 | 600 | 450 | 150 | 60 |
Бэлтгэсэн | 5589,7 | 1685,4 | 7504 | 496,0 | 255.0 | 100 | 90 |
Хувь | 55,0 | 44,9 | 100 | 82.7 | 56.7 | 66,7 | 100 |
Бэлчээр усжуулалт: Аймгийн 6108 малчин өрхийн 3,0 сая толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 2500 толгой мал, нэг худгаас ус уух малын тоо 2-3 дахин хэтэрсэн.
“Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, худгийг өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам”-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан мөрдөж, худаг хариуцагч малчинтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь худаг усны маргааныг зохицуулах нэг хэлбэр болсон.
Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрт 35 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 15 сумын 27 багт шинээр инженерийн хийцтэй худаг гаргаж, 166 өрхийн 122,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 52,5 мян га бэлчээрийг шинээр усжуулсан бол 31 худгийг сэргээн засварлаж, 15 сумын 26 багт инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлаж, 156 өрхийн 107,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 46,5 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулж, 15 сумын 26 багт 164 өрхийн малчдын хөдөлмөр хөнгөвчилж, 121,4 мян толгой мал хямд өртөг зардлаар ус уух нөхцөл бүрдүүлэн, бэлчээрийн усан хангамжийг 52 хувьд хүргэлээ.
Төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд: Оюу толгой ХХК-ны санхүүжилт Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгээр Загийн худаг ХХК 4 суманд нийт 26 энгийн уурхайн худаг шинээр гаргаж, 26 бага гүнтэй худгийг сэргээн засварлаж, 104 өрхийн 67,6 мян толгой мал усаар хангагдан, 26,0 мян га бэлчээрийг шинээр, 26,0 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 104 өрхийн 67,6 мян толгой мал усаар хангагдсан. Мөн Ханбогд суманд 6, Цогт-Овоо суманд 2, Манлай, Баян-Овоо суманд тус бүр 1 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг Хишиг юниверс ХХК гүйцэтгэж, 26 өрхийн 16,3 мянган толгой мал найдвартай усаар хангагдаж, 15,0 га бэлчээрийг шинээр усжууллаа.
УЦУОШХүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолсноор нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан. Сумдын дүнгээр авч үзвэл бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Ханбогдын Гавилууд, Баян-Овоо сумын Налих, Мандал-Овоо сумын Өтгөн багийн нутагт бэлчээр, Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан Цогт-Овоо сумын нийт нутаг, Баян-Овоо сумын Могой баг, Ханбогд сумын Баян баг, Цогтцэций сумын Сийрст, Номгон сумын Богт Эмгэн булаг баг, бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн Сэврэй сумын Сэврэй, Хоолт, Бүйлсэн, Баяндалай сумын Төхөм, Баян, Булган сумын Дэн, Ханхонгор сумын Мандах, Хүрмэн сумын Тулга, Номгон сумын Хармагтай, Цогтцэций сумын Цагаан-Овоо, Баян-Овоо сумын Хар заг, Ханбогд сумын Жавхлант, Номгон, Манлай сумын Далай, Жаргалант, Өгөөмөр багийн нутаг байна.
Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоолол гарч, Засгийн газрын 285 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 150,0 тн өвс, 60,0 тн тэжээл бэлтгэхээс 100 тн өвс, 90 тн тэжээл, сумын нөөцөд /нэг сум 40,0 тн өвс, 30,0 тн тэжээл/ нийт 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс 496 тн өвс, 255 тн тэжээл, малчид иргэдийн оролцоотойгоор 10159 тн өвс, 3752 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг 5589,7 тн өвс, 1685 тн гар тэжээл, 7504 тн хужир шүү бэлтгэж нийт 73.6% хангасан. Аймаг, сумын аюулгүйн нөөц задарсан боловч худалдан авалт бага байна. Хивгэн тэжээл 12,000-14,000 төгрөг, хорголжин тэжээл 27,000 төгрөг, нэг боодол өвс 8500-10000 төгрөгний ханштай байна.
Бэлчээр усжуулалт: Аймгийн 6108 малчин өрхийн 3,0 сая толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 2500 толгой мал, нэг худгаас ус уух малын тоо 2-3 дахин хэтэрсэн.
“Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, худгийг өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам”-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан мөрдөж, худаг хариуцагч малчинтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь худаг усны маргааныг зохицуулах нэг хэлбэр болсон.
Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрт 35 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 15 сумын 27 багт шинээр инженерийн хийцтэй худаг гаргаж, 166 өрхийн 122,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 52,5 мян га бэлчээрийг шинээр усжуулсан бол 31 худгийг сэргээн засварлаж, 15 сумын 26 багт инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлаж, 156 өрхийн 107,3 мян толгой мал найдвартай усаар хангагдаж, 46,5 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулж, 15 сумын 26 багт 164 өрхийн малчдын хөдөлмөр хөнгөвчилж, 121,4 мян толгой мал хямд өртөг зардлаар ус уух нөхцөл бүрдүүлэн, бэлчээрийн усан хангамжийг 52 хувьд хүргэлээ.
Төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд: Оюу толгой ХХК-ны санхүүжилт Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгээр Загийн худаг ХХК 4 суманд нийт 26 энгийн уурхайн худаг шинээр гаргаж, 26 бага гүнтэй худгийг сэргээн засварлаж, 104 өрхийн 67,6 мян толгой мал усаар хангагдан, 26,0 мян га бэлчээрийг шинээр, 26,0 мян га бэлчээрийг сэргээн усжуулж, 104 өрхийн 67,6 мян толгой мал усаар хангагдсан. Мөн Ханбогд суманд 6, Цогт-Овоо суманд 2, Манлай, Баян-Овоо суманд тус бүр 1 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг Хишиг юниверс ХХК гүйцэтгэж, 26 өрхийн 16,3 мянган толгой мал найдвартай усаар хангагдаж, 15,0 га бэлчээрийг шинээр усжууллаа. Худаг засварын бригад шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг “Баянзаг динозавр” ХХК нийлүүлэн, худаг засварын бригад сонгох төсөлд Болор ус ХХК шалгаран ирэх 3 жилд 4 суманд 15 энгийн уурхайн хулаг шинээр гаргаж, 24 бага гүнтэй худгийг сэргээн засварлахаар гэрээ байгуулсан.