Онцлох
Home / Мэдээлэл / “ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” 9 ДҮГЭЭР САРЫН 22, 23-НЫ ӨДӨР БОЛНО
“ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” 9 ДҮГЭЭР САРЫН 22, 23-НЫ ӨДӨР БОЛНО

“ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” 9 ДҮГЭЭР САРЫН 22, 23-НЫ ӨДӨР БОЛНО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говь фестиваль”, “Малчны өдөр” арга хэмжээ 9 дүгээр сарын 22, 23-ны өдөр Даланзадгад хот дахь “Шинэ говь” худалдааны төвд болно. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Сүү цагаан идээ, хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаас гадна аль болох шинэлэг, малчид, бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй ач холбогдолтой болгохыг зорьж буйгаа тэд онцоллоо.